Төрийн их, дээд сургуулиуд санхүүгийн гацаанд орсон |Г.Цогтбаатар|

2007-01-31,

Энэ хэсэгт төрийн сургуулийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашлаад төлбөрийн хэмжээнд тодорхой үнэлэлт дүгнэлт өгхийг зорьсон билээ. Юуны өмнө төрийн сургуулийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөлийг бага ч гэсэн зураглах дараах хоёр кейсийг толилуулж байна.

Кейс 1

            1. Та монгол улсын их сургуулийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлнэ үү?

Манай сургууль бусад сургуулийн адил бүх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа. Түүн дундаа МУИС-ийн нэг онцлог бол байгалийн ухаан, физик электроникийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байгаа явдал билээ. Харин манай улс зах зээлийн эрэлт хэрэгцээнээс улбаалж байгалийн ухаанаар суралцаж байгаа оюутан, сонирхож байгаа хүмүүс бага байдаг. Үүнээс болж байгалийн ухаан заахад шаардлагатай эрдэс, бодис, ургамал, техник хэрэгсэл гэх мэт олон зүйл шаардлагатай байдаг. Үүгээрээ хэлэх гэсэн санаа нь энэ чиглэлийн салбар сургуулиуд нь хамгийн бага оюутантай, дээр нь их хэмжээний хөрөнгө шаардагдаж, алдагдал ихтэй байдаг. Алдагдлыг нөхөн гүйцээхийн тулд хамгийн их оюутан, сурагчдын сонирхож байгаа нийгмийн ухаан, хууль эрх зүй, эдийн засгийн сургуулиудад зохих хэмжээнээс хэтэрсэн оюутан элсүүлж авч байгаа. 

            2. Ер нь МУИС-д Засгийн газар ямар бодлого барьж, яаж хэрэгжүүлж байдаг вэ?

Тэгэхээр боловсролын тухай хуульд төрийн өмчийн сургуулийн тогтмол зардлыг төрөөс хариуцна гэсэн заалт байдаг боловч сүүлийн 4 жил нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй байна. Үүнээс болж манай сургууль зөвхөн оюутны сургалтын төлбөр дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Төрөөс зөвхөн элсэж байгаа төлбөрийн чадваргүй оюутнуудад зээл, тусламж олгож байна. Үнэндээ сургалтын төлбөрийн жишиг хэмжээг 290000 төгрөг болгож тогтоож байгаа. Харин манай сургууль дунджаар 350000 төгрөгийн төлбөртэй болдог. Үүний улмаас төлбөрийн зөрүү гарч ирдэг бөгөөд зарим оюутнууд төлөх чадваргүй байдаг. Үр дагавар нь өр, авлагын сүлжээ бий болдог. Дээр нь засгийн газраас улсын сургуульд тогтмол зардлыг өгдөггүй учраас манай зарим сургуулиуд өөрийгөө авч явах чадваргүй болж бусад салбар сургууль нь авч явж байгааг дээр дурьдсан билээ.

2005.02 сар Сурвалжлага авсан М.Ариунбат, Э.Эрдэнэбаатар

МУИС-ийн бакалаврын сургалтын албаны эрхлэгч Ч.Батчимэг

Кейс 2

 "Монгол Улсын Үндэсний Аудитын газар"

УИХ-ын Нийгмийн бодлогын Байнгын хорооны хүсэлтээр хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан. <<Дээд боловсролын байгууллагад тавигдах ёстой нийтлэг шаардлагыг бүрэн хангаагүй байна: МУИС, СУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, удирдлага, санхүүгийн үйл ажиллагаа >>

"Дээд боловсролын байгууллагад тавигдах үндсэн шаардлагын биелэлт"

Монгол Улсын Их Сургууль

МУИС өөрийн эзэмшлийн бүгд 8296 суудал бүхий хичээлийн 6 байр, 1380 ор бүхий оюутны 5 байртай үйл ажиллагаагаа явуулж, байрны нийт талбайн 72.3 хувийг сургалтын зориулалтаар ашиглаж байна. Тус сургууль "Дээд боловсролын байгууллагад тавигдах нийтлэг шаардлага"-ын 25 үзүүлэлтээс 16-г хангаж, суралцагч оюутны тоотой холбогдох 9 үзүүлэлтийг хангаагүй байна. Үүнд:

 · Нэг оюутанд ногдох талбай болон лаборатори, кабинетын нэг суудалд ногдох талбай стандартын шаардлагаас 20-30 хувь доогуур байна.

 · Ээлж ашиглалтын коэффициент 30 хувиар бага байгаа нь анги танхим дахь суудлын тоог хэтрүүлсэнтэй холбоотой байна.

· Оюутны байрны нэг оюутанд ногдох талбайн стандарт хэмжээг хэтрүүлж 1 өрөөнд нормоос олон оюутан амьдрах явдал түгээмэл байна.

· Номын сангийн суудал, фондын баяжилт болон мэргэжил тус бүрээр захиалагдах ёстой дотоод, гадаадын тогтмол хэвлэл, сэтгүүлийн нэр төрөл, тоо зэрэг нь шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна.

· Компьютерийн дадлагын болон мэргэшүүлэх, мэргэжлийн суурь хичээлд суралцах оюутны тоог шаардлагын түвшингээс /15-аас ихгүй байх/ хэтрүүлж, 18-27 оюутантайгаар зохион байгуулж байна.

· Анги дүүргэлтийн хувьд 30-50 оюутантай хичээллүүлж, тогтоосон нормативыг 66 хүртэл хувиар хэтрүүлжээ.

/СУИС-үүнээс бүр дор байдалтай байв/

Дээрх хоёр кейсээс өдгөө төрийн өмчийн сургуулиуд санхүүгийн хүнд байдалд орсон байгааг, түүнчлэн үүний зарим шалтгааныг ч харж болохоор байна.

Монгол Улсын Үндэсний Аудитын газраас хийсэн дүн шинжилгээгээр бол энэхүү хүндрэлтэй байдал нь наад зах нь дараах хүчин зүйлүүдтэй холбоотой. 

Боловсролын тухай хуулийн 40.2-т "Их сургууль, дээд сургууль, коллежийн тогтмол зардлыг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлнэ" гэсэн заалтыг 2003 оноос бүрэн зогсоосон.
Төрийн өмчийн сургуулиуд нь хуульд заагдсан орлогын эх үүсвэрүүдээ сайтар ашиглаж чадахгүй байгаа
БСШУЯ сургалтын төлбөрийг хянаж байгаагаас их, дээд сургуулиуд орлого нэмэгдүүлэхийн тулд байр талбайн хүчин чадал, баталсан тоо хэмжээнээс хэтрүүлэн оюутан нэмж элсүүлэх хандлагатай болж байгаа зэрэг болно.
Дээд боловсролын тухай хуульд зааснаар төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэх ёстой. /18.1-7/

- Улсын төсвийн хөрөнгө
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт
- Сургалтын төлбөр
- Аж ахуйн үйл ажиллагааны орлого
- Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив
- Зээл, тусламж
- Бусад эх үүсвэр

Гэтэл өнөөгийн байдлаар төрийн өмчийн их сургуулиуд оюутны сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, аж ахуйн дотоод орлогоос бусад эх үүсвэрийг тэр бүр ашиглаагүй байна. Өөрөөр хэлбэл орлогын үндсэн эх үүсвэр нь оюутнуудын сургалтын төлбөр ажээ /Нийт орлогын 85.2 хувийг эзэлдэг/. Энэ нөхцөлд төрөөс оюутны сургалтын төлбөрийн хэмжээнд хязгаар тавьсан нь төрийн сургуулиудыг санхүүгийн шууд гацаанд оруулсан. Нөхцөл байдлаас үзвэл хоёр чухал хүчин зүйл дээр илүүтэй төвлөрсөн шинжилгээг хийх хэрэгтэй байна. Үүнд:

Сургуулиудын менежмент, бие даасан байдал, хариуцлагын тогтолцоо.
Төрийн сургуулийн сургалтын төлбөр, түүний хэр хэмжээ зэрэг юм.    
Гэхдээ оюутны сургалтын төлбөрөөс бусад эх үүсвэрийг хангалттай ашиглахгүй байгаа байдал, сургуулийн нийт нөөц хөрөнгийг захиран зарцуулах, хянах зэрэг нь сургуулийн менежменттэй илүү холбоотой ч, нөгөөтэйгүүр сургуулийн менежментийн асуудалтай төдийлөн их холбоогүйгээр тухайн сургуулийн сургалтын төлбөр нь орлогынх нь гол эх үүсвэр хэзээд байх болно. Тиймээс өнөөгийн төрийн сургуулийн сургалтын төлбөр хэр түвшинд байна вэ? Энэ нь дэлхийн түвшинд дөхөх чанартай сургалт олгохуйц хэмжээ байж чадах уу?

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone



:-)
 
xaax